УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын "Ньютур" компани нэг өдрийн дотор Их тэнгэр болон Бага тэнгэрийн амуудад газар авчээ
Богдхан уулын дархан цаазат газар 2973га-д газар олгосон мэдээлэл shilen.gov.mn сайт дээр ил болжээ.
Энэ дагуу хайлт хийхэд Богдхан уулын Их тэнгэрийн дархан цаазат газарт Төрийн тусгай хамгаалалттай газар болон Байгалийн түүхийн музей гэх төрийн хоёр байгууллага газар эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулдаг.
Харин Их тэнгэрийн аманд дархан эрхтэй ганц хувийн ААН газар эзэмшиж байгаа нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын "Ньютур" компани ажээ. Тус компани Их тэнгэрийн аманд 2016 оны 05-р сарын 12-нд 0,022 га газрыг авчээ.
Мөн "Ньютур" компани нь Бага тэнгэрийн дархан цаазат газарт 60423/6га/ болон 0,096га газруудыг 2006 болон 2016 онуудад тус тус эзэмшихээр авчээ.
Ингэхдээ 2016 оны 05-р сарын 12-ны өдөр тус компани Их тэнгэрийн ам болон Бага тэнгэрийн аманд тус тус 0,096, 0,022 га газруудыг эзэмшихээр авчээ. Тухайн үед БОАЖ-ын сайдаар Н.Батцэрэг ажиллаж байжээ.
https://tsahiur.mn/n/s/14025