Холливудын алдарт жүжигчин Женнифэр Аннистон

Холливудын алдарт жүжигчин Женнифэр Аннистон

Нөхөрлөлийн үнэ цэнийг зургаан найзын хөгжилтэй түүхээр дамжуулан өгүүлдэг “Найзууд” /Friends/ цувралыг үзээгүй хүн тун цөөн болов уу. Тийн бид энэ удаа тус цувралын Рэйчел Грин /Rachel Green/-ий дүрээр олонд танигдсан Холливудын алдарт  жүжигжин, продюсер Женнифэр Аннистоны амжилтын түүхийг хуваалцаж байна.
Дэлхийн хамгийн үнэ цэнтэй жүжигчдийн нэг
Женнифэр Аннистон “Найзууд” цувралд тоглосныхоо дараа кино урлагийн салбарын тэргүүлэх хэд хэдэн шагналыг хүртэж, 1990-ээд оноос дэлхийн хамгийн үнэ цэнтэй жүжигчдийн нэг болсон юм. Түүний аав, ээж хоёр хоёул жүжигчин. Тодруулбал, тэрбээр жүжигчин Жонн Анистон болон Нанси Дөү нарын охин юм. Тиймээс Женнифэр Аннистон 19 настайгаасаа “Mac and Me” кинонд тоглож, урлагийн гараагаа эрт эхлүүлсэн түүхтэй. Үүнийхээ дараа “Leprechaun” хэмээх аймшгийн, инээдмийн кинонд 24 настайдаа дүр бүтээн олон нийтэд өөрийгөө таниулсан бил..
Ийн “Office Space”, “Bruce Almighty”,  “The Break-Up”, “Just Go with It”, “Horrible Bosses”, “Dumplin'” зэрэг инээдмийн олон алдартай кинонд тоглож, чадварлаг жүжигчин гэдгээрээ олны танил болсон юм. Эдгээрээс гадна “Сайн охин” /The Good Girl/, “Хөрөнгөлөг найзууд” /Friends with Money/, Бялуу /Cake/ гэсэн кинонуудад тоглосон байдаг. Ийн жүжигчний мэргэжлээрээ хэдийнээ олонд танигдсан Женнифэр Аннистон 2019 оноос телевизийн шоуны продюсерээр ажиллаж, “Screen Actors Guild Award” хэмээх шагнал хүртсэн билээ.
 “Найзууд” цувралд тоглох болсон түүх
“Найзууд” цувралд анх тоглуулах саналыг тавихдаа продюсер нь Моникагийн дүрд тоглуулахыг хүсчээ. Гэвч Кортинигийн дүрд илүү тохирох мэт санагдаж байсан ч эцэст нь Рэйчел Гриний дүрд тоглуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр зөв байсныг тус цувралын үзэгчид төдийгүй Анистон өөрөө ч мэдэрсэн болов уу.Учир нь ихэнх хүн Анистоныг Рэйчелийн дүрээр нь мэдэхийн сацуу энэ дүрээрээ тэрбээр олон нийтэд танигдаж эхэлсэн юм. “Эмми Авардс”-аас хоёр удаа шилдэг туслах дүр, гурван удаа шилдэг гол дүрийн шагнал авсан нь түүнийг хэр чадварлаг жүжигчин гэдгийн баталгаа болов уу. Мөн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг 2003 онд хүртэж байв.
Тэрбээр “Найзууд” цувралын сүүлийн анги хүртэл тоглохдоо нэг сая ам.долларын төлбөрийн чек авснаар Геннисийн хамгийн өндөр өртөгтэй телевизийн цувралын эмэгтэй жүжигчнээр шалгарч, дээд амжилт тогтоосон юм. Түүний нийт хөрөнгө 300 сая ам.доллар.
Хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг
Женнифэр Аннистоныг дэлхийн алдартай хэд хэдэн  сэтгүүл манай гаригийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодруулж байв. Тэрбээр 2008 онд байгуулагдсан “Echo Films” продакшны хамтран үүсгэн байгуулагч юм.
Анистон алдартай жүжигчин болох хүртлээ худалдааны борлуулагч, зөөгч, унадаг дугуйтай хүргэлтийн ажилтан зэрэг хагас цагийн ажил хийдэг байжээ.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0