Ж.Энхжаргалан Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар ЗАРЦУУЛЖЭЭ
Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкны асуудлаарх сонсгол зохион байгуулагдсан. Сонсголын үеэр Төрийн банкаар дамжуулан олгосон зээл санхүүжилттэй холбоотой мэдээллийг танилцуулсан юм.
Тухайлбал,“Драгон холдинг” ХХК Хөгжлийн банкнаас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл"-ийн хүрээнд 8.4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийн нийт санхүүжилтээс 7.6 тэрбум гаруй төгрөгийг бэлнээр авчээ. Эл компанийн үүсгэн байгуулагч нь Самдангийн Баярт болон түүний охин Б.Октябрь бөгөөд эцсийн өмчлөгч нь Б.Октябрь нь компанийнхаа Гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Б.Октябрын нэр дээр долоон хуулийн этгээд бий. Тэрбээр өөрийн нөхөр Ж.Энхжаргалангийн үүсгэн байгуулсан BRB компанийн үүсгэн байгуулагчаар хоёр жилийн өмнө бүртгүүлжээ. Тэгэхээр тэд 2016 онд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж /аудитын тайланд дурдсанаар/ 2022 он хүртэл хүүгийн зөрүүгээ ханшийн зөрүүтэй нь улсын төсвөөр төлүүлж байсан байж болзошгүй байна.