Владимир Путин өнөөдөр Буриадад ирнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Буриадад ажлын айлчлал хийнэ гэж Кремль албан ёсоор мэдээллээ. Тэрээр ОХУ-ын нисдэг тэрэг үйлдвэрлэлийн чухал төв болох Улаан-Үд хотын нисэхийн үйлдвэрт ажлын нөхцөл байдалтай нь танилцах юм. Үйлдвэрээс В.Путин онлайн хурал хийлгэж, Алс Дорнодын муж, хотуудын дарга нарт үүрэг өгнө.
Дараа нь Буриадын тэргүүн Алексей Цыденовтой уулзана.
Владимир Путин хамгийн сүүлд 2017 онд Буриадад ирж байлаа. Тэр үед Ерөнхийлөгч Байгалийн дархан цаазат газар, хүрээлэнд зочилж, Байгаль нуурыг хамгаалах зөвлөгөөн хийж байв.
https://news.zindaa.mn/4j9r