Монголын ядуу иргэд шорон, Шархад хоёрыг дүүргэж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэлийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Иргэн Г.Хажидмаа: Өнөөдөр энд ногдол ашгийг олгох тухай маш олон залуучууд бидэнтэй нэгдлээ. Бид Эрдэнэс Тавантолгойн 2021-2022 оны ногдол ашгийг цагаан сарын баярын өмнөөс иргэдэд олгох асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай өнгөрсөн долоо хоногт уулзсан. Гэтэл ЭТТ-д шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул олгох боломжгүй гэсэн. Иймээс бид Ерөнхий сайдад холбогдох шаардлагыг хүргүүлнэ гэдгээ мэдэгдэх гэж энд цуглараад байна.
Бид өчигдөр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай уулзсан боловч Хятадаас авсан зээлээ хаахад ЭТТ-н ногдол ашгийг зарцуулна хэмээн хэлсэн.
Мөн ЭТТ-н ногдол ашгийг олгохдоо иргэдээ ялгаж алгачлахгүйгээр Монгол Улсын хүн бүрд тэгш хэлбэрээр олгох ёстой. Өчигдөр ХҮН намынхан ногдол ашиг өгөх ёсгүй хэмээн ярьж байна. Энэ бол байж болохгүй зүйл юм л даа. Монгол улсын ядуурал шорон, Шархад хоёрыг дүүргэж байна. Энэ бүх учир шалтгаан нь мөнгөн дээр л суурилаад байгаа юм. Мөн энэхүү ногдол ашгийг бүх хүнд маш зөв тайлбарлаад өгчихвөл бид цаашдаа өөрсдийн ашгийг ам бардам авч чадна" гэв.