Жо Байдены Засгийн Газрын шийдвэрийг "АНУ-ын шинжлэх ухаан, технологийн ноёрхлоо бэхжүүлэх санаархал" гэв

Ерөнхийлөгч Жо Байдены удирдсан АНУ-ын Засгийн газар Хятадын аж ахуйн нэгжүүдэд дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглох шаардлага гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж буй. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ хэмээн Хятадын ГХЯ-ны нэгдүгээр сарын 31-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр нэгэн сэтгүүлч асуув.

БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Мао Нин түүний асуултанд хариулахдаа: Бид Хятадын аж ахуйн нэгжийн хуульд нийцсэн эрх ашгийг үргэлжлэн тууштай хамгаална.Америк үндэсний аюулгүй байдлын ухагдахууныг тэлж, үндэсний хүчин чадлаа хэтрүүлэн ашиглаж, Хятадын аж ахуйн нэгжийг ямар ч зарчим үндэслэлгүйгээр дарж шахахыг бид эрс эсэргүүцнэ. Энэ үйлдэл нь зах зээлийн эдийн засгийн зарчим, олон улсын худалдаа эдийн засгийн стандартыг зөрчиж байгаа бөгөөд Америкийн бизнесийн орчны талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг мохоож байна. Энэ бол ил цагаандаа гарсан шинжлэх ухаан технологийн ноёрхлоо бэхжүүлэх санаархал юм" гэжээ. 

Наянтайн Далантай

скачать dle 12.0