“Squid Game” цувралаас сэдэвлэсэн тэмцээн Их Британид эхэлжээ

“Squid Game” цувралаас сэдэвлэсэн тэмцээн Их Британид эхэлжээ

Өмнөд Солонгосын алдарт “Squid Game” цувралаас сэдэвлэн хийж буй бодит амьдрал дээрх тэмцээн Их Британид эхлээд байгаа билээ. Нийт 456 оролцогчтой, 4.56 сая ам.долларын шагналтай “Squid Game: The Challenge”-д дэлхийн өнцөг булан бүрээс оролцогч элсүүлсэн байна. Оролцогчид буюу тоглогчид саяхан “Улаан гэрэл, ногоон гэрэл” гэх нэртэй тоглоомоор өрсөлдсөн байна. “Улаан гэрэл, ногоон гэрэл” тоглоомд улаан гэрэл асвал хөдөлж болохгүй дүрэмтэй аж. Тоглогчид ярилцлагынхаа үеэр “Бид зураг авалтын турш 30 минут зогссон. Зарим хүн хүйтэнд тэсэхээ байж, сүүлдээ мөлхөж байсан. Ямар ч байсан нэг хүнийг дамнуурган дээр авч явсан” гэсэн байна. “Улаан гэрэл, ногоон гэрэл” нь эхний даалгавар байсан бөгөөд 100 гаруй хүн хасагдсан байна.
скачать dle 12.0