Ч.Лодойсамбуу: Нөгөө цахим сүлжээг “mute” хийх хуулийн чинь ГОЛ ЗОРИЛГО энэ байна даа

Ч.Лодойсамбуу: Нөгөө цахим сүлжээг “mute” хийх хуулийн чинь ГОЛ ЗОРИЛГО энэ байна даа

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа "Айн гээ Монголчууд аа!

Нөгөө цахим сүлжээг “mute” хийх хуулийн чинь гол зорилго энэ байна даа. Тавдугаар ШИНЭ Үндсэн хууль!

  • Монгол улс нийгмийн чиг баримжаат ардчилсан Бүгд Найрамдах Монгол Улс болно.
  • Төрийн далбааг өөрчилж Соёмбо үсгийг голын хөх хэсэгт байрлуулна.
  • 75, 165 гишүүнтэй хоёр танхимт парламент байгуулна. Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно. Өмнө нь Монгол улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд хийж байсан хүмүүс ард түмнээс сонгогдохгүй шууд томилогдож гишүүн болно. Өнөөдрийн Монголын асуудал бүрийн авторуудыг энэ онцгой эрхээр их хуралд залж мөнхлөх нь ээ гэсэн үг.
  • Гурван үеэрээ Монголд амьдарсан иргэд өөр улсын давхар иргэншилтэй байхыг зөвшөөрнө.
  • Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл дээр ХЯНАХ гэж цоо шинэ эрх мэдлийн хуваарилалт нэмжээ. Ерөнхийлөгч тэргүүлэх МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД ЗӨВЛӨЛ нь 25 хүнтэй байна. Тэд гэмт хэрэгтнийг уучлахаас өгсүүлээд Шүүх шиг эрх мэдлийг давхар хэрэгжүүлнэ… гэх мэт .

Дуугардаг, дуу нь хүнд хүрдэг хүмүүсээ шоронд хийж эсвэл гадагшаа явуулаад үлдсэн хэдийг нь Н.Учралын хуулиар амыг нь бариад зүүний нам дангаараа Үндсэн хууль солихоор бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Үндсэн хууль өөрчлөх бол бүх ард түмнээс санал асуух хуультай. Гэтэл чимээгүйхэн байж байгаад нөгөөдөр Үндэсний статистикийн хороогоор дамжуулж 1560 хүнээс түүврийн аргаар асууна гэнэ. Асуулт нь шууд тулгасан, хөтлөсөн шинжтэй. Товчхондоо “1992 оны Үндсэн хуулиас үүдсэн нийгэм, эдийн засгийн асуудлыг шинэ Үндсэн хууль батлах замаар шийдэхийг та зөвшөөрөх үү?” Асуулт ямар байхаас хариулт ямар байх нь шууд хамаардаг!

Ингээд Цагаан сар дайруулж гялалзуулах нь. Бүр шийдчихжээ МАН!

Сэтгүүлчид ээ, хуульчид аа, эрдэмтэд ээ. Юу гэж бодож байна вэ? Систем шинэчлэх гэж байхад ард нийт нь мэдэх эрхтэй юу? Үгүй юу? Социал демократ нам дангаараа Ардчилсан Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хууль бичиж батлах зүгээр үү? Энэ төслийг нэхэж авч сайн судлаад үгээ хэлээч ээ, хэлүүлээч ээ гэж уриалъя аа!" гэв.

скачать dle 12.0