Ц.Цогтбаатар дэлхийн шилдэг жүдочийн шагналд нэр дэвшлээ

Ц.Цогтбаатар дэлхийн шилдэг жүдочийн шагналд нэр дэвшлээ

Ц.Цогтбаатар дэлхийн шилдэг жүдочийн шагналд нэр дэвшлээ

 

Олон Улсын жүдо бөхийн холбооноос 2022 оны шилдгүүдээ шалгаруулах "Judo Awards" ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 5-нд Парисын их дуулгын үеэр болно. Тус шагналын оны шилдэг эрэгтэй тамирчинд МУГТ, дэлхийн аварга Ц.Цогтбаатар нэр дэвшсэн байна. Санал асуулга нэгдүгээр сарын 12-31-ий хооронд болох ба жүдо бөх сонирхогчид IJF Judo Awards 2022 хаягаар нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Оны шилдэг эрэгтэй жүдочид нэр дэвшигчид:

  1. Тато Григалашвили (Гүрж)
  2. Энди Гранда (Куба)
  3. Давлат Бобонов (Узбекистан)
  4. Цэнд-Очирын Цогтбаатар (Монгол)
  5. Хифүми Абэ (Япон)

Оны шилдэг эмэгтэй жүдочид нэр дэвшигчид:

  1. Үта Абэ (Япон)
  2. Роман Дико (Франц)
  3. Рафаэла Силва (Бразил)
  4. Барбара Матич (Хорват)
  5. Майра Агиар (Бразил)
скачать dle 12.0