Хятадад PCR-ын "Тусгай үйлчилгээний цэг" ажиллуулж эхэлжээ
Ковид-19-ын халдвартай хүмүүст тус дөхөм үзүүлж, эмнэлгийн ачааллыг бууруулахын тулд Хятадын Гуандун, Жэжянь зэрэг мужид PCR-ын шинжилгээний цэгийг "Тусгай үйлчилгээний цэг" болгон өөрчилж, халуурсан хүмүүст эмнэлгийн шуурхай тусламж үзүүлж эхэлжээ.
Шэньжэнь хотын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд мөн халуурсан хүмүүст зориулан 2000 гаруй тусгай үйлчилгээний цэг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж буй гэнэ. Үүнд компьютер, эрүүл мэндийн даатгалын төлбөр үйлчилгээ, хүчилтөрөгчийн үүсвэр, шаардлагатай эм бэлдмэл зэргийг байрлуулах аж. Түүнчлэн эдгээр цэгүүдэд ерөнхий мэргэжлийн эмч нар ээлжлэн ажиллах бөгөөд оношилгоо, эм бичих, төлбөр төлөх гээд өвчтөнд хандсан эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээг таван минутад багтаан үзүүлэх боломжтой юм байна.
Г.Бямба