П.Сайнзориг: Төв талбайн жагсаалыг албадан тараах захирамж гарлаа
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Тэрбээр "Жагсаалын агуулгыг өөрчлөх сэдэл ажиглагдаж байна. Нүүрсний хулгайд шалгагдаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмнөх удирдлагууд өмнөх алба хаагчдаа олон нийтийн сүлжээгээр жагсаалд оролцохыг уриалж байна. Мөн бага насны хүүхдийг татан оролцуулах төрийн эрхийн хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байгаа. Алба хаагчид бэртсэн тохиолдол гарлаа. Иймээс хууль бус үйл ажиллагаанд татагдах орохгүй байхыг уриалж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах хуулиар Нийслэлийн Засаг Даргад жагсаалыг бүртгүүлэх ёстой. Энэ жагсаалыг бүртгүүлээгүй гэж хэлсэн. Нийтийг хамтарсан энэ жагсаал төрийн тусгай объект руу халдаж байгаа тул хуулийн дагуу жагсаал цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг Даргын захирамж гарлаа. Мөн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа болон оролцож байгаа иргэдэд тараах уриалгыг хоёр цагийн турш хийнэ" гэлээ.
Захирамж 19:00 цагт гараад албажаад явж байна. 21:00 цаг өнгөрөөгөөд албадан тараана хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж:www.polit.mn