Эрдэм шинжилгээний, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа

Эрдэм шинжилгээний, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа

Эрдэм шинжилгээний, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Техникийн бодлого, стандартчиллын албанаас “Төмөр замын тээврийн салбар дахь менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. “УБТЗ” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных бага хурлыг нээн үг хэлж, ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Раш нар хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхэд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэсэн сайн туршлага, санаачилгыг сурталчлах, харилцан туршлага солилцох зорилготой уг хуралд төмөр замын салбарын ажилтнууд, эрдэмтэн судлаачид, оюутнуудын бүтээлийг урьдчилсан байдлаар хүлээн авч шалгаруулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, МУИС, “УБТЗ” ХНН зэрэг байгууллагуудаас гадна ISO стандартын олон улсын тэргүүлэх аудитор зэрэг төлөөллүүд багтсан байна.
Шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг илтгэж, хэлэлцүүлэг зохион явуулсан бөгөөд “Тавантолгой төмөр зам” ХХК-иас 10 гаруй оролцогч илтгэлээ илгээснээс ХЭМАБ-ын хэлтсийн дарга Д.Хишигдоржийн “ХАБЭА-н түлхүүр үзүүлэлтүүд, тэдгээрийг тоогоор илэрхийлж, гүйцэтгэлийг сайжруулах нь” сэдэвт илтгэл уригдан, танилцуулагдав. Зохион байгуулагчдын зүгээс бага хуралд ирүүлсэн илтгэлүүдээр товхимол хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Эрдэм шинжилгээний, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа

 

Эрдэм шинжилгээний, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа

скачать dle 12.0