“FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

“FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

“FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

 

Монголын хувцас загварын урлагийг дотоод болон гадаадад сурталчлан таниулах, дизайнер, загвар өмсөгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үнэлэмжийг өсгөх, тэдгээрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсад гарган эдийн засгын эргэлтэнд оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн  “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 арга хэмжээ нь энэ сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баяр, бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа бөгөөд Монголын хувцас загварын салбарын шилдэг дизайнерууд , үндэсний үйлдвэрлэгчид, бүхий л топ модель, үе үеийн тэргүүн миссүүд оролцож байгаагаараа онцлог юм.
Тус арга хэмжээнд төр засаг, бизнес, урлаг соёлын төлөөлөл, элчин сайдууд, олон улсын байгууллагын удирдлагууд зэрэг нэр хүндтэй эрхэмүүд зочноор оролцдог бөгөөд вип тасалбар нь 250$ -оор худалдаалагдана.
Хувцас загварын гайхалтай бүтээлүүд энэ үдэш тайзнаа амилах бөгөөд улаан хивсний ёслол,олон сонирхолтой энтертайнмент хөтөлбөр таны сэтгэлийг баясгах болно.
 “FLORAISON” HIGH FASHION SHOW” 2022 оны 11 дүгээр сарын 26-ны 18:00 цагт Corporate Convention Center-т болно.
 “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 арга хэмжээний
Ерөнхий зохион байгуулагч:
Princess Fashion Mongolia & Event Masters
Дэмжигч:
Соёлын Яам
Хамтран зохион байгуулагч:
Miss Mongolia association & Монголын маркетинг менежментийн хүрээлэн
PIAA Studio & Top Masters Shijir association
Platinum sponsor:
“ASSILIN”  BRAND
Silver sponsor:
“RIO” BRAND
Дэмжигч:
MICHELLEMK.LLC & “MOGOL” Cashmere & “AQUA SE” BRAND
скачать dle 12.0