”Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс алдагдсан хэрэг дарагдах уу?

”Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс алдагдсан хэрэг дарагдах уу?

УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг ил болгосон. Харин прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг яллагдагчаар татаж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн ч парламент хүлээж аваагүй билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас ямар нэгэн зээл аваагүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Би ЖДҮ-гээс нэг ч төгрөгийн зээл аваагүй. Харин 2018 оны гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандаж, нүүрсний асуудлыг ил болгосон. Түүнээс хойш бараг жилийн хугацаа өнгөрлөө. Ямар ч ахиц гараагүй байна. 
л.ÑнÑболд зÑÑган илÑÑÑүүд
Гэхдээ М.Энх-Амгалан прокурор хэргийг шалгаж байгаа гэж хэллээ. Үнэндээ нүүрсний хулгайчид тодорхой хэмжээнд хүнд арга хэмжээ авч чаддаг юм байна. Анх нөлөө бүхий албан тушаалтан нүүрсний хулгайчдын 243 тэрбум төгрөгийг босгож тавьсан. Ингэснээрээ зургаан сар хоригдож, эцэст нь хэргийг нь цагаатгасан байдаг. Дараа нь 2013 онд дахин шалгасан юм билээ. 
Шалгалтын явцад 379 мянган тонн нүүрс буюу 3758 машиныг хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасныг нь тогтоосон. Энэ хэргийг бас л хэрэгсэхгүй болгосон. Харин үүнийг шалгасан нөлөө бүхий албан тушаалтан 2.5 жил авч, саяхан суллагдсан байна. Тэд надад хэлэхдээ, “Та их л буруу зүйлээр оролдож байна даа. Таныг яаж, ийж байгаад цааш нь явуулчих улс шүү гэж хэлсэн” гэх тайлбарыг өгч байна. 

Харин олон нийтийн дунд хоёр хуваагдаад удаж байгаа эрх баригч намын “бүдүүн” бүлгийг албан тушаал, эрх мэдлийн төлөө төрийн түшээдээ “барьцаалж”, хуулийн байгууллагыг “хөдөлгөж” байна гэх хардлага гарах болжээ. Магадгүй “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг илчилсэн УИХ-ын гишүүн Л.Энхболдыг ЖДҮ-гээс зээл авсан хэрэгт буруутгаж, яллагдагчаар татсан нь түүний амыг таглах, цаашлаад “Эрдэнэс тавантолгой”-гоос хулгайлагдсан их хэмжээний нүүрсний хэргийг нуун дарах гэсэн оролдого байхыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж www.wikimon.mnскачать dle 12.0