Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас багатай, өдөртөө дулаахан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас багатай, өдөртөө дулаахан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас багатай, өдөртөө дулаахан байна

 

2022 оны 10-р сарын 10-ны 20 цагаас 10-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

2022 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, 8-13 градус дулаан байна.15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

скачать dle 12.0