БНАСАУ Японы дээгүүр шинэ пуужин харвасан гэдгээ мэдэгджээ

БНАСАУ Японы дээгүүр шинэ пуужин харвасан гэдгээ мэдэгджээ

БНАСАУ Японы дээгүүр шинэ пуужин харвасан гэдгээ мэдэгджээ

 

БНАСАУ 10 дугаар сарын 4-ний өдөр Японы бүлэг арлуудын дээгүүр “газар-газар ангиллын дунд зайн тусгалт шинэ баллистик пуужин”-г есдүгээр сарын сүүлээс явагдсан цэргийн сургуулийн хүрээнд харвасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ. 
 
“Сургуулилалтыг тактикийн цөмийн зэвсгийн ажиллагаа хариуцсан ангиуд явуулсан” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна. Пёньян ням гаргийн өглөө буюу сургуулилалтын сүүлийн өдөр Япон тэнгис рүү баллистик пуужин дахин туршилтаар харвасны дараа ийнхүү мэдээлжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0