Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг Пакистаны төлөөлөгч эсэргүүцжээ
Швейцарийн Женев хотод болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 51-р чуулганд Пакистан улсын төлөөлөл, дэлхийн 70-аад орныг төлөөлөн оролцож, үг хэлжээ. Тэрээр илтгэлдээ улс орон бүрийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нь олон улсын харилцааны үндсэн зарчим гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Мөн Шинжаан, Хонконг, Төвөдийн асуудал бол Хятадын дотоод хэрэг. Хүний эрхийн асуудлыг улстөржүүлж, давхар стандарттай байлгахыг эсэргүүцэн, хүний эрхийн халхавчаар Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ. Бүх талууд НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, нийтлэг, шударга, бодитой байж бүх улс орны ард түмэн үндэсний нөхцөл байдлын дагуу хөгжлийн замаа сонгох эрхийг нь хүндэтгэх, хүний бүх төрлийн эрх, ялангуяа эдийн засаг, нийгэм, соёлын тэгш эрхийн хөгжилд анхаарал хандуулах ёстой. Хүн төрөлхтөн COVID-19 цар тахал зэрэг олон сорилттой тулгарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг олон талт үзлийг эрхэмлэн, эв нэгдэлтэй хамтран ажиллаж, олон улсын чанартай сорилтуудыг даван туулж, дэлхийн энх тайван, хөгжилд тус дөхөм үзүүлж, хүний эрхийг хамгаалж хэрэгжүүлэх ёстой гэжээ.
Г.Бямба