Холбоо уулын энгэр дэх хоёр үеийн хичээл зүтгэл

Холбоо уулын энгэр дэх хоёр үеийн хичээл зүтгэл

“Аав ээжийнхээ насан турш хөдөлмөрлөж олсон хөрөнгөөрөө босгосон зүйлийг сайн сайхан үргэлжлүүлэхээр их сургуулиа төгсөөд шууд л нутаг буцсан” гэж ярих энэ бүсгүйг Гялбаа гэдэг. 2008 онд Дархан Муумянган хошуу даяар өвс бэлчээрийг сэргээн ургуулах Төрийн бодлогын дагуу бэлчээрлүүлэхийг хориглож эхэлснээс мал сүргээ цөөлөн, хэдэн монгол гэр босгон “Холбоо” жуулчны бааз ажиллуулж эхэлжээ. Тухайн үед Гялбаа их сургуульд байсан болохоор зуны амралтаар л ирж аав ээждээ тусалдаг байв. Гялбаагийнх Дархан Муумянган хошууны төв Батхаалга сууринаас баруун хойшоо 60 km гаруйхан зайд Хятад, Монгол хоёр улсын хилийн Мандал боомтоос ойр сайхан байгальтай газар суурьшдаг. Сүү цагаан идээгээ өөрсдөө боловсруулдаг. Баян-Ухаа нутгийн хонины мах амттай зэрэг давуу талаа түшиглэн “Холбоо” жуулчны бааз нь удалгүй олонд танигдан зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байв.

        Гялбаа ч оюутны амьдралаа дуусган нутаг буцаж ирэн “Холбоо” жуулчны баазнхаа арга барилдаа шинийг санаачилж, мэдлэгт суурилсан үйл ажиллагаа явуулснаар чанартай үйлчилгээг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн, жуулчдадаа аюулгүй, найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлэхээр зориг шулуудан өмнө нь байсан хэдэн монгол гэр дээрээ дахин бүтээн байгуулалт хийжээ. Үнэхээр л орчин цагт жуулчид сайхан байгаль, том гэрээс гадна ариун цэврийн өрөө, хогийн цэг, чанартай хоол хэрэгтэй гэдгийг сайн ухаарсан Гялбаа нутгийнхаа холбоо хоёр уулныхаа нэрээр нэрлэсэн энэхүү жуулчны баазаа нар салхины эрчим хүчээр хангах болов. Ариун цэврийн өрөө, шүршүүр, орчин үеийн стандартад нийцсэн гал тогоо, явган зам, гэрэлтүүлэг, хогийн сав, машины зогсоол бүхий хошууныхаа 4 од зэрэглэлийн жуулчны бааз болгон хөгжүүлжээ.

Гялбаагийн хуримын зураг

        Их хотын дуу чимээ, стресс, ухаалаг төхөөрөмж, нийгмийн сүлжээнээс ангид байрлах “Холбоо” жуулчны бааз нь өнөөдөр өдөр бүр 200 гаруй жуулчин хүлээн авах хүчин чадалтай болжээ. Жилд 4000 орчим жуулчин хүлээн авдаг 16 том монгол гэр, баар, сүү, мах хоол боловсруулах цех зэргийг дэд бүтцээр бүрэн хангаж, Баян-Ухаа суурины хамгийн өндөр түвшний, хамгийн том цэг болжээ.

        Одоогийн байдлаар “Холбоо” жуулчны бааз нь нийтдээ 1 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, амралтын газрын тухтай орчин нөхцөл, хоолны сонголт, үйлчлүүлэгчдийн сэтгэл хангамж гээд олон зүйлд эергээр нөлөөлж, жилд 200-300 мянган юанийн орлоготой болсон байна.

 

Зохиогч: Нийтлэл: Ц.Урантунгалаг, Ш.Цогзолмаа, Т.Буянхишиг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
скачать dle 12.0