АРДЧИЛЛЫН ОРДОНГ БАРЬЦААЛЖ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН ГЭХ Х.БАТТУЛГА ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

Ерөнхийлөгч асан Х.Баттулга МоАХ-ыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авснаа үгүйсгэж, өөрийг нь гүтгэж байгаа талаараа хэвлэлээр хэлж байсан. Тэгвэл түүний Хөгжлийн банкнаас зээл авсан баримт ил болов. Энэхүү баримтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа байршуулж, Улсын Ерөнхийлөгч болчихоод улсынхаа газрыг Төрийн бус байгууллагын тэргүүн гэдгээр Хөгжлийн банкинд барьцаалж мөнгө “аваад” л явах юм. Улстөрчдийг Төрийн бус байгууллагуудаас салгаж холдуулъя гээд байгаагийн сонгодог дээд жишээ энэ хэмээн нийтэлжээ.
Тодруулбал, МоАХ-ын эзэмшилд буй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар”-ын хойд талд байрлах газар эзэмших № 000303496 дугаар бүхий улсын гэрчилгээтэй 10000 м2 талбайтай газрыг “Пирамид орд” ХХК нь барьцаалан зээлдүүлэхэд татгалзах зүйлгүй болно хэмээн албан бичгийг Хөгжлийн банканд илгээжээ.
Хөгжлийн банкнаас чанаргүй зээл авсан компаниудыг зарлаж, АТГ шалгалтын ажиллагаа үргэлжилж буй. "Пирамид орд" ХХК-ийн хувьд 22,9 тэрбум төгрөгийн зээл авч, зээлээ төлөөгүй байна.
Хөгжлийн банкнаас Х.Баттулгын хамаарал бүхий компаниуд зээл авсан талаар өмнө нь бид мэдээлж байсан юм. Түүний туслахаар ажиллаж байсан хүн, “Пирамид орд” ХХК гээд маш олон хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авсан гэх мэдээллүүд гарах болсон. Тэгвэл энэ удаад “Пирамид орд” ХХК зээл авахад Х.Баттулга өөрийн эзэмшдэг МоАХ-ын эзэмшдэг газрыг барьцаалан зээл олгосон нь түүнийг “Пирамид орд” ХХК-тай хамааралтай гэж хардах үндэслэлийг Б.Энхбаяр гишүүн дэлгэжээ.
МоАХ хэмээн төрийн бус байгууллага нь Х.Баттулгын нэр дээр бий. Тэрбээр энэ холбоог Ерөнхийлөгч байхдаа зөвхөн ганцаараа эзэмшихээр зохицуулалт хийсэн байсан. Бүр МоАХ-ын байрыг нь хүртэл зөвхөн ганцаараа эзэмшдэг болсон нь МоАХ-ын анхдагчдын бухимдлыг үүсгээд байгаа юм.
Тайлбар: УБЕГ-т МоАХ-ыг ганцхан хүн эзэмшдэг нь Х.Баттулга
скачать dle 12.0