Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

 

 
Дайн эхэлж байхад Оросыг дэмжигчид жиргээнд их байсан Оросын сул доройг мэдэх тутам Оросыг дэмжигчид нь буурсаар байх шиг. Ер нь моралгүй нөхдүүд л асуудалд иймэрхүү ханддаг даа.
 
Иргэн Санчир
 
Нэг л юм гайхаад дуусахгүй. Яаж ингэж харь улсын төрийг бишрэн шүтэж, залхахгүй магтаж, өмгөөлтлөө тархиа алддаг байна аа?
 
Д.Нямсамбуу гавж
 
Оросууд өөрсдөө Путинг эсэргүүцээд Путлер гээд зүхээд байгаа шүү. Путинг шүтдэг амьд троллууд нэг юм бодно биз дээ. Оросын хөлсний троллууд бол ажлаа хийж байгаа. Тролл шиг Оросын манкурт боолууд өрөвдөлтэй юм.
 
"Буриад, Тувануудаа л цэрэгт тат. Цэвэр Орос хөвгүүдийг махны машин руу бүү илгээ!" гэж уулгалан хашхиралдаж буй оросуудыг. Цэргийн дайчилгаагаа яг л тэр ёсоор нь Улаан-Үдээс эхлэн, үндэс нэгтнүүдийг чинь хоморголон ачиж, хөрснөөс нь ховхлон хядаж буйг харж суугаа манай "Орос ахын фанат дүү нар" ахынхаа улаан фанатынхаа ажлыг хийсээр үү? Ийм үед Буриадуудад хилээ хаавал Путинтэй нийлж үндсээ устгалцсан булай Монгол болно доо.
 
Социализмын үед Монгол төрийн тэргүүнүүдийг Орост аваачиж бууддаг. Бусдыг нь Монголд Оросын гар хөл болсон ногоон малгайтуудаар буудуулдаг байсан.  Өөрөөр хэлбэл тусгаар нэртэй боловч Монголчууд 1990 он хүртэл Оросоос бүрэн хараат байсан. Сүүлийн 30 жилд Ардчиллын буянаар Оросууд нэг ч Ерөнхий сайдыг Орост дуудаж буудаж чадаагүй юм. Үүнийг бүрэн тусгаар тогтнол гэдэг юм. Товчхондоо Манжаас хойш 300 -400 жилийн дараа анх удаа Монголчууд 30 жил өөрийн толгойтой болсон юм.
 
Н.Тэгшбаяр
 
Оросуудын 80% Путингээ дэмжээд байгаа шалтгааныг мэдмээр байна уу? Оросын 145 сая хүний 3.8 сая буюу 2.7% нь гадаад паспорттай. Жилд шинээр иргэний паспорт авдаг залуусаас 2 дахин цөөн. Гадаад ертөнцийг үзээгүй, эрх чөлөөний тухай ойлголт байтугай дэлхийн хүмүүс яаж амьдардаг тухай мэдээлэл байхгүй. Дээр нь Оросын дотоодын ТВ-ийн сувгууд нь бүгд пропаганда болж хувирсан, гадны мэдээллийн хэрэгслүүдийг хаасан. Хаагаагүй ч ялгаагүй, англи хэлээр ярьдаг нь хүн амын 11%. 2017-2021 онд шинээр гадаад паспорт нэмж авсан хүний тоогоор Оросын хүн ам буурчээ. Гадаад руу цагаачлахдаа л паспорт авдаг болж таарч байна. Ийм хүмүүс өөрсдийн гутамшигт байдлаа мэдрээд, өөрчлөлт хийхийг хүсэх үү? Хүсмээр байвч юуг, яаж, хэрхэн өөрчлөхөө мэдэхгүй. Намгийн ногоон мэлхий гадаад далайг дотроо төсөөлж хэмждэг үлгэр шиг. 
 
Путин цэргийн дайчилгаа зарлаж 300,000 хүнээр байлдах хүний тоогоо нэмэхээр болов. Тушаал гарсан өдрөө олон залууст зарлан дуудах хуудас иржээ. 
 
Орчин үеийн байлдааны тактикт дэлхийн I дайн шиг хүний тоо хамаагүй болсон. Техник, тоноглолгүй бол махны машинд хядуулна гэсэн үг. Афганистанд алагдаж шархадсан шалтгааныг харвал тэсрэх бодис 40%, сум 9% байна. Энэ бол хөнгөн зэвсэглэсэн талибан, исламын дайчидтай байлдсан статистик мэдээ. Гэтэл Украин НАТО-ын сайн зэвсэгтэй, оросын танк, хуягт машин жавелиндуулж, нисэх онгоцууд агаарт стингердүүлж сүйрсэн зургууд зөндөө. Украины тэгш том тал дээр эсрэг талынхаа цэрэг, зэвсэг техникийг устгахад явган цэрэг огт хэрэггүй. Их буу, холын оновчтой тусгалтай пуужин, хуягт машин, танк, нисдэг дрон, холбоо тагнуулын хэрэгсэл хамгийн чухал. Гэтэл Орост тэр олон туршлагагүй, бэлтгэл муутай цэргээ хангах зэвсэг байх уу? Өнгөрсөн 7 сар мэргэжлийн армийн шилмэл цэргүүдээ дайчлаад бараагүй байж, чөлөөнд гарсан дундаж насны эрсийг дайнд оруулах бол аргаа барсан ажил биз. 
 
 
Сая ОХУ-ын БХЯ-ны сайд С.Шойгу Украинд 5937 албан хаагч амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн 90% буцаад тулалдаж байгаа гэж мэдэгдсэн нь маш эргэлзээтэй. Тийм л юм бол дахиж цэрэг дайчлах шаардлага юу вэ? Украины тооцоогоор 2000 танк, 4500 хуягт устгагдсан 50.000 гаруй цэрэг амиа алдсан гэдэг. Барууны шинжээчид нийтдээ 125.000 орчим алагдаж шархадсан. Амь үрэгдэгсдийн харьцаа 1:3 гэж тооцоолсон.  Украин НАТО-гийн зэвсгийн тусламж авч байгаа, хувийн хамгаалах хэрэгсэл сайн учраас хүний хохирол Оростой харьцуулахад бага байж таараа. Гэхдээ ямар ч тохиолдолд 2 талын олон мянган цэрэг эрс утгагүй дайнд үрэгдэх нь. Тэр дундаа оросоос бусад жижиг үндэстэн болох Буриад, Тува, Халимаг, Чечень, Башкир, Чувашууд бодлогын хоморгонд нь үрэгдэж байна. 
Оросын сангийн яамнаас ирэх жилийн төсөвт өгсөн саналын захидлаас үзвэл 8 сарын 24-ний байдлаар 48.759 цэрэг амиа алджээ. Сард дунджаар 8132 цэрэг амь үрэгдсэн. Үүнд үндэслэн он дуустал болон ирэх жил амиа алдаж болзошгүй хүн тус бүрт 7.4 сая рубль төсөвлөх санал гаргасан байдаг. Мэдээж интернэтээс олсон энэ бичгийн үнэн зөвийг шалгаж тогтоох боломжгүй. 
Дайн хурдан зогсч энх цаг ирээсэй. Оросууд Путинаа унагаадаггүй юм бол бүгдээрээ удаан зовох шинжтэй байна. Хүмүүсийн дунд явуулсан санал асуулгаар дийлэнх нь дайныг дэмждэг гэсэн шүү. 
Оросын ортодокс сүмийн тэргүүн Кирил цэргүүдийг дайнд явж амиа өгч мөнхийн амьдрал олж, бурхантай уулз гэж байх юм. Исламын Жихад номлолоос огт ялгаа алга. Шашин энэрэнгүй, нигүүлсэнгүй байх байтал түрэмгий дайныг номлогч болчих цаг дор.
Цэрэг татлагын тухай мэдээг харахад хуучин эх орны дайнд явдаг шигээ төсөөлөөд, ногоон үүргэвч үүрээд, 100 татаад өөрт хамаагүй түрэмгий дайнд мордож байх шиг. Зарим нь согтуу толгой царайлаад юу болоод байгааг мэдэж байгаа шинж алга. 
 
Буриад, Халимаг, Тува, Өвөрлөгч нарт Монгол улсаас өөр хандаж тусламж гуйх газар байхгүй. Иймээс элэг нэгтэй монголчуудаа элдэв хардалт, гомдол хэлэлгүй сэтгэлээсээ туслах нь бидний үүрэг. Бид чинь хилийн 2 талд гарсан болохоос нэг үндэстэн юм. Оросын хийсэн түрэмгий дайнд Буриад эрс хамгийн түрүүнд дайчлагдаад олноор амиа алдаж, нэр хүндээр ч хохирсон. Одоо хоморголон дайнд мордуулж байна. Эсэргүүцвэл шоронд хоригдоно, дайны талбарт Украинчууд өршөөхгүй. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэлтэй. Цаашид олон улсын байдал яаж ч эргэж болно. Одоо таашгүй. Эргээд бидэндээ түшиг болох цаг ирэхийг үгүйсгэх аргагүй. Бид нэг үндэстэн гэдгээ мартахгүй, зовсон нэгнийгээ хайрлаж, хамгаалж явах учиртай. 
 
Ц.Лут-Очир
 
Украины ЗХ-ний Ерөнхий командлагч, генерал Валерий Залужный: "Бид Оросын мэргэжлийн армийг дарлаа, одоо мэргэжлийн бусыг нь ялах цаг ирж байна".
Орос Украинаас цөмийн зэвсгийг нь авч, тусгаар тогтнолд нь халдахгүй гэж баталгаа өгсөн. Гэтэл одоо газар нутгийг нь эзлээд цөмийн зэвсгээр заналхийлж бна. Орос шиг увайгүй, шүншиггүй улс гэж дэлхийд үгүй, тэрийг нь дэмжиж суугаа оросууд шиг увайгүй, шүншиггүй хүмүүс гэж үгүй.
 
Old Dissident
 
Путины сүүлийн мэх. Дайчилгаагаар 1.0 сая орчим цэрэг татаж хүний үхлээр эцсийн давшилтаа хийх гэж байна. Мэдээж энэ явахгүй, гэхдээ маш их хүн үхнэ. Ши ШХАБ-ын уулзалтаар туслах боломжгүй гэсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Цусаар гол урсаж хүүрээр овоо босох нь дээ
 
Иргэн Батдорж
 
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский The Jerusalem Post сэтгүүлийн 2022 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 еврейн жагсаалтын 1-р байранд бичигджээ. Одоо тэгээд сайн бодоцгооё.
 
Н.Дашдаваа
 
 
Бэлтгэсэн: Д.Дандархүү
скачать dle 12.0