Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 3 хүүхэд гэмтжээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 3 хүүхэд гэмтжээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 3 хүүхэд гэмтжээ

 

Есдүгээр сарын 11, 12-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 396 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 12 нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтсэн байна.

Иймд

  • Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах,
  • 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх,
  • Арын суудалд хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх,
  • Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах,
  • Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 188, орон нутагт 59 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

скачать dle 12.0