Энэ сарын 8-аас Гуанжоу руу шууд нислэг үйлдэнэ

Энэ сарын 8-аас Гуанжоу руу шууд нислэг үйлдэнэ

Энэ сарын 8-аас Гуанжоу руу шууд нислэг үйлдэнэ

 

Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон. Тэгвэл энэ дагуу энэ сарын 8-наас эхлэн 11, 17, 18, 22, 25, 29-ний өдрүүдэд Улаанбаатараас Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ. Зорчигч Гуанжоу хотын нислэгийн хүлээх хуудсанд www.miat.com цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэх ба бүртгүүлсэн дэс дарааллаар тийз худалдан авна.

Нислэгийн өдрүүдийг сонгохдоо бүртгүүлсэн дарааллаар сонгож нислэгийн тийз бичнэ. Мөн хилээр нэвтэрсний дараа шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлэх бөгөөд өвчний шинж тэмдэг хөнгөн, бусад өвчингүй тохиолдолд өвчтөний эмчилгээний зардал 3.000-10.000 юанийн хооронд байх юм байна. Хэрэв өвчний шинж тэмдэг ихтэй, бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчилгээний зардал 10.000 юаниас дээш байна. Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаардаж хянах ба 14 хоногийн хугацаанд ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргана. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцна.

скачать dle 12.0