Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависит өнөөдөр манай улсад айлчлан ирнэ

Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависит өнөөдөр манай улсад айлчлан ирнэ

Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависит өнөөдөр манай улсад айлчлан ирнэ

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит өнөөдөр манай улсад айлчлан ирнэ. Энэхүү айлчлал нь Тайландын Шадар сайдын түвшинд хийж буй анхны айлчлал. Манай улсын “гуравдагч хөрш”, Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш Тайланд Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Хамтарсан хорооны анхдугаар уулзалтыг зохион байгуулж, УИХ-ын Дарга Г.Занданшатар Тайландын Шадар сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзах юм. Түүний айлчлал 7-ныг хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит дагалдан ирэх тайландын бизнесийн төлөөлөгчид Монголын холбогдох бизнесийн төлөөлөлтэй уулзах байна.

скачать dle 12.0