Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна.

 

2022 оны 08-р сарын 11-ний 20 цагаас 08-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

скачать dle 12.0