Австралийн хүн ам хоёр дахин өсжээ

Австралийн хүн ам хоёр дахин өсжээ

Австралийн хүн ам хоёр дахин өсжээ

 

Австралийн хүн ам сүүлийн 50 жилийн хугацаанд хоёр дахин өссөнийг тус улсын Статистикийн товчооноос өнгөрсөн оны наймдугаар сард явуулсан 2021 оны тооллогын дүн харуулжээ. Тодруулбал, Австралид өнгөрсөн оны байдлаар 25 422 788 хүн амьдарч байсан нь 2016 оныхоос 8.6 хувиар, 1971 оныхоос 103.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2021 оны байдлаар, Австралийн оршин суугчдын 50 гаруй хувь нь хилийн чанадад төрсөн юм уу эцэг эхийнх нь аль нэг нь гадаадын төрсөн хүмүүс байжээ.

 

Мөн англи хэлээр ярьдаг австраличуудын тоо 2016 онд 5.5 сая байсан бол өнгөрсөн онд түүнээс 800 мянга орчмоор нэмэгдсэн байна. Харин мандарин нь англи хэлний дараа бичигдэх хоёр дахь түгээмэл хэлний байр сууриа хадгалсан бөгөөд 685 мянга гаруй хүн ийм хэлээр ярьдаг байна. Австралид өнгөрсөн онд уугуул иргэдийн тоо 812 мянга давсан нь 2016 оныхоос 25 хувиар өсжээ. Үүнээс гадна найман сая гаруй хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, үе мөчний үрэвсэл, астма зэрэг нь өвчний улмаас удаан хугацааны турш шаналж байгааг тогтоосон байна. Австралийн статистикч Дэвид Груэний хэлснээр, хүн амын тооллогоор анх удаа эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллийг цуглуулжээ. Тэрбээр үүнийг Австралийн иргэдэд үзүүлэх эмчилгээ, тусламжийн төлөвлөлт, түүний холбоотой шийдвэрийг гаргахад чухал мэдээлэл гэж тодорхойлсон байна. 

скачать dle 12.0