Д.Хаянхярваа : Надад УИХ-ын дарга болох санал ирээгүй, ирсэн ч болохгүй
УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох хуулийн төслийг энэ долоо хоногт батлахаар болсонтой холбоотойгоор дараагийн УИХ-ын даргын асуудал хөндөгдөж эхэлсэн тухай мэдээлэл гарах болсон. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН-гийн бүлэглэлээс дараагийн УИХ-ын даргыг томилохоор биднийг шантаачилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгож өгөхгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хойшлуулна гэдэг зүйл ярьж байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ талаар “Надад тийм санал ирээгүй. Санал ирсэн ч би УИХ-ын дарга болохгүй” гэсэн тайлбар хийлээ.
Д.Оюунболд