Асуудлыг тодруулъя: НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хууль бус томилгоо хийсэн үү?
“...Хамт олныхоо дундаас гараад ажиллаж байсан хүнийг үндэслэлгүйгээр Дамбын Хишгээгийн төрсөн дүү Дамбын Долгормаа гэх дотрын эмчээр сольчихлоо. Иймэрхүү утгагүй томилгоог ЭМГ-ын дарга Бямбадорж хэзээ болих вэ?...” гэх агуулга бүхий мэдээлэл бидэнд ирсэн юм. Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн эмч, ажилчдын хүсэлтээр тэд анх удаа өөрсдийн дундаас удирдлагаа сонгожээ.
Тодруулбал 2021 оны есдүгээр сард Нүүр амны согог заслын эмч П.Зөнбилэгт тус төвийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Харин 2022 оны тавдугаар сард НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн тушаалаар төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч П.Зөнбилэгтийг албан тушаалаас нь чөлөөлж, тус төвд 2021 оны арванхоёрдугаар сараас Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Дотрын их эмч Д.Долгормааг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Бидэнд ирсэн мэдээллийн дагуу асуудлыг холбогдох албаныхнаас тодруулан хүргэж байна.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: BOLOD.MN