Хятадын импорт, экспортын хэмжээ 25.8%-иар өсжээ
БНХАУ-ын Худалдааны яамны мэдээлж буйгаар энэ оны эхний улиралд тус улсын үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж, импорт экспортын нийт хэмжээ 1456 тэрбум 990 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.8%-иар өссөн байна. Үүний дотор экспорт 713 тэрбум 980 сая юань, импорт 743,01 тэрбум юаньд хүрч, тус бүр 30.8%, 21.3%-р өсжээ.
2022 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний экспортын өсөлт импортынхоос 9.5 пунктээр илүү байсан нь үйлчилгээний салбарын алдагдал 56.4 хувиар буурч, 29.03 тэрбум юань болоход чухал нөлөө үзүүлсэн байна.
Д.Хүчитбаатар