Төр хувьцаат компанийг татан буулгах нь зөв жишиг үү

Төр хувьцаат компанийг татан буулгах нь зөв жишиг үү

Төр хувьцаат компанийг татан буулгах нь зөв жишиг үү

 

Монголын төр ээлжит өмч хувьчлалдаа хүч түрэн орж ирэв. Бараг өдөр алгасахгүй төмөр нүүрээ үзүүлж байна. Нэг үгээр төрийн жишиг тогтоож байна гэсэн үг юм. Өчигдөр гэхэд сүүлийн долоон жил Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн МИК-ийг татан буулгах санаа агуулсан мэдэгдлийг Шадар сайд хийлээ. Тэрбээр үндэслэлээ тэрбээр “Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Өнөөдрийг хүртэл 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулж өгсөн. Ипотекийн зээлийн хүү найман хувь байхад Монголбанк арилжааны банкуудад дөрвөн хувийн  хүүтэй зээл олгодог байсан. Монголын ипотекийн корпораци  Орон сууцны санхүүжилтийн компани (МИК ОССК) ХХК дийлэнх хувийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй.Ипотекийн зээл зургаан хувийн хүүтэй болсон ч  МИК зээлийн шимтгэл гэж 1.6 орчим хувийг авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас нэг хувийн хүүтэй гардаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. 100 хувь ААН зах зээлийн зарчмаар санхүүжилтээ босгоод иргэдэд ипотекийн зээл олгодог байсан бол өөр хэрэг. Цаашид Санхүүгийн зохицуулах хороо МИК-д тавьдаг хяналтаа сайжруулж, Монголбанк ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авч иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах хэрэгтэй. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бууруулах боломжтой" гэсэн юм.

 

 Мэдээж МИК өндөр шимтгэл авч, зээлийн хүүг бууруулахгүй байгаа бол буруутай. Гэхдээ энэ тусдаа асуудал. Харин олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа нэг зүйл нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага буюу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн ингэж татан буулгах нь зөв жишиг мөн үү. Компани болгон нээлттэй болохын төлөө хичээж, тэр хэрээр хувьцаанд хөрөнгө оруулах иргэдийн ойлголт, итгэл сэргэж байгаа энэ үед төр ийм шийдвэр гаргаж байгаа нь бизнес эрхлэгч болоод олон нийтэд “бирж” дээр гарах хэрэг байна уу. Төр дуртай үедээ татан буулгах жишиг тогтоох вий гэх болгоомжлолыг бий болголоо. Угтаа хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани дампуурлаа гэхэд хувьцаа авсан иргэд хохироод үлдэнэ үү гэхээс төрийн “гар” дүрэх асуудал биш ч байж мэднэ.

 

Нөгөө талаас Шадар сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор МИК “Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү, нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанк тогтоодог. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй. Зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй болно. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг. Үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан, Монгол Улсын гадаад валютын албан нөөц, орон сууцны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын хөрвөх чадварыг сайжруулж, урт хугацаатай, бага зардалтай эх үүсвэр олгох замаар дэмжлэг үзүүлж байна” гэжээ. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 76 (6808)

скачать dle 12.0