УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
11:00 цагт 334 тоот өрөөнд
Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
11:00 цагт “Үндсэн хууль” танхимд
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
11.00 цагт “Их засаг” танхимд
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
14.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль
Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэж заасны хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцана.