Хувийн тээврийн хэрэгслээрээ Евроазийн орнууд руу зорчсон иргэдийн анхааралд!!!

Хувийн тээврийн хэрэгслээрээ Евроазийн орнууд руу зорчсон иргэдийн анхааралд!!!

 

Хувийн тээврийн хэрэгслээрээ Евроазийн орнууд руу зорчсон иргэдийн анхааралд!!!

 

Заасан хугацаанд тээврийн хэрэгслээ гаргаагүй тохиолдолд гаалийн болон захиргааны торгууль төлөх, тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлтэйг анхааруулж байна.

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед Евроазийн Эдийн засгийн холбооны гишүүн улс /Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ/-ын нутагт дэвсгэрт хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтэрч улмаар өнөөдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээ эдгээр улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй байгаа иргэд бий.

Тэгвэл эдгээр иргэдийг энэ сарын 30-ны дотор гаалийн мэдүүлэг бөглөж, яаралтай гаргахыг зөвлөж байна. Заасан хугацаанд тээврийн хэрэгслээ гаргаагүй тохиолдолд гаалийн болон захиргааны торгууль төлөх, тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлтэйг анхааруулж байна гэж Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.

скачать dle 12.0