ЗТХ-ийн сайд Л.Халтар огцроход 5 хоног үлдлээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замыг 2022 оны гуравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахгүй бол салбарын сайд Л.Халтар огцорно гэж сүржин мэдэгдэл хийсэн. Тэгвэл тэрбээр хэлсэн амлалтандаа хүрч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 5 хоногийн дараа ашиглалтад оруулж чадахгүй бол огцроход хүрэх нь. Учир нь тус төмөр замаар аж ахуйн галт тэрэг явж байгаа гэх ч тээвэр хийх жинхэнэ ачааны галт тэрэг явж эхлэхэд багагүй хугацаа шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь вагон явахад газраар тавьсан дан ганц төмөр замаар зогсохгүй дохиолол холбоо, эрчим хүч гээд дагалдах олон салбарын ажил иж бүрэн хийгдсэн байх ёстой байдаг гэнэ. Тэгвэл Зүүнбаянгийн төмөр замын ажил бүрэн дуусаагүйгээр барахгүй төмөр замын тархи гэгддэг дохиолол холбооны ажил нь яагаачгүй байгаа сурагтай.
Иймд бүрэн дуусаагүй төмөр зам дээр галт тэрэг явуулж, ард түмэнд олгогдох ёстой байсан хувьцааны ногдол ашгийн мөнгө, түмний олон үрсийн хүч хөдөлмөрийг талаар болгохгүй байх гэж найдъя. Төрийн сэнтийд заларсан сайд хүн арай ч тэгж худал хэлэхгүй байлгүй.