Жо Байден: АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй

Жо Байден: АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй

ВАШИНГТОН. /RIA Novosti/.
 АНУ-ын засаг захиргаа “нэг Хятад” зарчмыг баримтална гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн цахим уулзалтын үеэр мэдэгджээ.  
 
“Тайванийн асуудлаар АНУ “нэг Хятад” бодлогыг баримталсан хэвээр байх бөгөөд харин Тайванийн хоолойн статусыг өөрчлөх эсвэл энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах нэг талын үйл ажиллагааг эсэргүүцэж байгааг Ерөнхийлөгч Байден цохон тэмдэглэлээ” гэж Цагаан ордон АНУ, БНХАУ-ын удирдагчдын цахим уулзалтын дараа мэдээлсэн байна.
 
 
Ши Жиньпин хариу мэдэгдэхдээ, хэрэв арлын салан тусгаарлах үзэлтнүүд хил хязгаараас давбал шийдэмгий арга хэмжээ авахад бэлэн байгааг АНУ-ын Ерөнхийлөгчид мэдэгдэв гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. 
Цагаан ордноос мэдээлж буйгаар, Байден мөн Хятадын Төвөдийн Өөртөө Засах Орон, Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон, засаг захиргааны тусгай бүс болох Хонконгийн талаар явуулж буй Бээжингийн үйл ажиллагаанд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Хоёр удирдагч түүнчлэн БНАСАУ, Афганистан, Иран зэрэг бүс нутгийн гол асуудлуудаар санал солилцсон байна. "Хоёр орны удирдагчид хэд хэдэн асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжийн талаар ярилцаж, гүнзгий агуулгатай, бодитой хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал болохыг Ерөнхийлөгч Байден онцоллоо" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр орны удирдагчдын цахим хэлбэрээр хийсэн уулзалт 3 цаг 14 минут орчим үргэлжилжээ. Уулзалтын эхний хэсэг Бээжингийн цагаар 08 цаг 46 минутад эхэлж, 10 цаг 42 минутад завсарлага авсан юм. Хэлэлцээ 11 цаг 06 минутад дахин эхэлж, 12 цаг 24 минутад өндөрлөсөн байна.
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0