“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгө Засгийн газрын тусгай сангийн дансанд орж ирсэн гэв

“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгө Засгийн газрын тусгай сангийн дансанд орж ирсэн гэв

"Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд өнөөдөр албан ёсоор хүлээж авсныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өчигдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

А.Ариунзаяа: 2,051,172,968 төгрөг "Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. "Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд "Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв.

 

Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна” хэмээн бичжээ.

8zu96a_248780661_4771290036228817_6731780607639276120_n_x974

 

 

Автомашины "азын” дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж олсон орлогыг Хүүхдийн төлөө санд мөн төвлөрүүлж байгаа. Энэ оны есдүгээр сард дуудлага худалдаанаас олсон орлогыг хүлээн авах үеэрээ ХНХ-ын сайд "Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу шилэн байна.

 

Одоогоор Хүүхдийн төлөө санд өмнө нь хуримтлагдсан мөнгө ТББ-ын дансанд байршиж байгаа бөгөөд сантай холбоотой журам батлагдаад данс дөнгөж нээгдээд байгаа. Эхний ээлжинд ЗТХЯ-наас мөнгө орж ирлээ. Удахгүй ТББ-ын дансанд байршиж байгаа мөнгө орж ирээд, зарцуулалт нь шилэн байдлаар хэн бүхэнд нээлттэй харагдаад явна” гэдгийг хэлж байв.

скачать dle 12.0