Оюутнуудын нийтийн тээврээр зорчих гээсэн, гэмтээсэн картыг нөхөн олгож байна

Оюутнуудын нийтийн тээврээр зорчих гээсэн, гэмтээсэн картыг нөхөн олгож байна
2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн гээсэн, гэмтсэн картыг нөхөн олгох үйлчилгээг үзүүлж байна. Энэ үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж байгаа юм.
Наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 2100 картыг оюутнуудад олгожээ. Цахим төлбөрийн карт дахин авах хүсэлтэй оюутнууд картын төлбөр болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушааж, өөрийн биеэр баримтыг авчран, үйлчилгээ авна. Хаясан, гээсэн, нөхөн олгох картыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс олгосны дараа оюутнууд сургууль дээрээ очиж, сунгалт хийлгэх ёстой. Цахим төлбөрийн картыг шинээр олгох ажлыг их дээд, сургуулиудын захиргаа, сургалтын алба зохион байгуулна.  
скачать dle 12.0