Тархи болон мэдрэлийн мэс заслыг дэлхийн түвшинтэй нийлүүлж эх орондоо хийх боломж бүрдлээ

Тархи болон мэдрэлийн мэс заслыг дэлхийн түвшинтэй нийлүүлж эх орондоо хийх боломж бүрдлээ
УГТЭ-т мэдрэлийн мэс заслын тоног төхөөрөмж цогцоороо шийдэгдэж байгаа нь маш чухал үйл явдал болж байна.  Энэ нь Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл юм. Уг төслийн хүрээнд 45 нэр төрлийн мэдрэлийн мэс заслын тоног  төхөөрөмжөөс гадна унтуулга эрчимт эмчилгээ зэргийг цогцоор нь шийдэж байгаа нь эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл болж байна. Төхөөрөмж технологийн шинэчлэлээр Монгол улсын мэдрэлийн мэс засал тэр дундаа тархи нуруу нугасны, тархины мэс заслыг Дэлхийн түвшинтэй нийлүүлж хамгийн сайн чанарын шинэлэг технологиор хийх боломж бүрдэж байна.
Мэдрэлийн мэс заслын тасаг нь 1971 онд байгуулагдсан улсын хэмжээний үйлчилгээтэй мэргэжлийн ууган тасгийн нэг юм. Энэ тасаг жилд дунджаар тархи, мэдрэл, нуруу нугасны 1500 орчим мэс заслын тусламжийг бүх насныханд үзүүлдэг. Өмнө хагалгаа ороход хагалгааны багажаа өглөө 8:30 цагаас оройны 11 цаг хүртэл хүлээдэг байсан гэнэ. Одоо энэхүү хүлээлт байхгүй болсонд баяртай байгааг тус тасгийн сувилагч Б.Чулуунцэцэг хэлж байлаа.
Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт 22.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс одоогоор 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.
скачать dle 12.0