Ажлын байр хайж буй иргэдийг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна

Ажлын байр хайж буй иргэдийг УРГАЦ ХУРААЛТАД дайчилна

Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулах шийдвэрийг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаас гаргасан.
Ингэхдээ Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан онцолсон.

Түүнчлэн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн  технологит ажлыг тасралтгүй явуулах үүднээс ургац хураалтад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас  шийдвэрлэсэн байна. 
Ургац тээвэрт ашиглагдах улсын чанартай автозамын эвдрэл гэмтлийг шалган тогтоож, засварын ажлыг дуусгах, авто болон төмөр замын тээврийн асуудлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж ажиллахыг Зам, тээврийн  хөгжлийн сайдад даалгалаа.
Энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна.
Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, Ковид-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтын ажилд хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү байхаар байна.
скачать dle 12.0