ОХУ-д АИ-92 бензин литр тутамдаа 1934 төгрөг, АИ-95 2006 төгрөгийн үнэтэй байна
Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил нефть болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 2 дахин өссөн бол ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджаар 2.9 хувиар өсөж, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгдсэн байна.
“Tass” агентлагийн мэдээлснээр, АИ-92 маркын шатахууны үнэ ОХУ-д 7 дугаар сарын 19-23-нд 7 копейкоор нэмэгдэж, литр нь 45.86 рубль буюу 1834,4 төгрөг болжээ. Харин АИ-95 шатахууны үнэ 9 копейкоор нэмэгдэж, 49.35 рубль буюу 1974 төгрөг, дизель түлшний үнэ 4 копейкоор нэмэгдэж, 50.16 рубль буюу 2006,4 төгрөгт тус бүр хүрсэн байна.
Улмаар ОХУ АИ-95 бензиний үнийн хямд байдлаар европын 32 орноос хоёрдугаарт жагсаж байгаа тухай “Риа Новости” агентлаг 7 дугаар сарын 26-нд мэдээлжээ. Харин хүн амын дундах түлшний хүрэлцээний байдлаар16 дугаар жагссан байна.