Дельта хувилбарын эсрэг файзер вакцины гуравдугаар тун үр дүнтэй байна
“Файзер/БиоНТех” компанийн үйлдвэрлэж буй файзер вакциныг гурван тунгаар тарих нь коронавирусийн дельта мутацийн эсрэг эерэг үр дүн үзүүлж байгаа талаар тус компаниас мэдэгджээ. Тодруулбал, бүүстэр тун буюу файзер вакцины гурав дахь тун хүний биеийн халдварын эсрэг эсийг хоёр тунг тариулснаас тав дахин нэмэгдүүлсэн аж. Харин 65-85 насны эмзэг бүлгийнхэнд 11 дахин нэмэгдсэн судалгаа гаргасан байна.
Мөн 5-11 настнуудад хийж байгаа коронавирусийн эсрэг вакцины туршилт, судалгааны дүн есдүгээр сарын сүүлчээр гарах төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: CNN