ААН-үүдээс халуун хэмждэггүй, заалаар үйлчилсэн, ариутгал хийлгээгүй зөрчил илэрчээ

ААН-үүдээс халуун хэмждэггүй, заалаар үйлчилсэн, ариутгал хийлгээгүй зөрчил илэрчээ
 
Xан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс худалдаа, үйлчилгээний 80 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад худалдаа 30, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 37, ахуйн үйлчилгээ 11, зочид буудал нэг, – биеийн тамир спорт үйлчилгээ нэг байгууллага хамрагджээ. Шалгалтаар дараах зөрчлүүдийг илрүүлж,  холбогдох арга хэмжээг авчээ.Тодруулбал, шалгалтаар дараах зөрчил илэрчээ: 
17 дугаар хороо Их Монгол плазад үйл ажиллагаа явуулж буй "Мачта кафе”, "Тү Лэ жүр” кофе шопууд ариутгал халдаргүйжүүлэлт хийлгэх хугацаа болсон ч хийгдээгүй
  • 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй АПУ ХК-ийн нэрийн дэлгүүр үйлчлүүлэгчдийн халуун хэмждэггүй, төлбөр тооцоо хийх хэсэгт хуванцар хаалт байршуулаагүй зөрчилд зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн.
  • 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Саруул гоо сайханы салон зай хоорондын хаалт хийгээгүй зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
  • 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Таван богд фүүдс ХХК-ийн КФС түргэн хоолны газар хариуцлагын гэрээгүй заалаар үйлчилж байсныг зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгч ажилласан.
  • 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй Гранд зайсан хилл ресторан цаг хэтрүүлэн ажилласан зөрчил илэрснийг тусгай зөвшөөрөл 17 ширхэг архи согтууруулах ундааг хураан авч материалжуулан цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс
скачать dle 12.0