Утаатай тэмцэгч “салхи”-ийг оны шилдгээр өргөмжилье /хошигнол/
Утааг яаж бууруулах вэ гэж бүгд л ярьж байгаа ч шийдэлд хүрсэн арга, аргачлал даанч алга. Аргачлал байхгүй учраас арай дөнгүүр арга нь мөнгө идэх болж таараад байх шиг байна. Тэгсэн биднийг бодож, цухалдаж суух хооронд “САЛХИ” гарч утааг юу ч үгүй болтол нь хийсгэж орхисон билээ. Санаж байгаа биз дээ. Саяхны хэд хоног утаа алга болж, бид шоконд орж, нэг зүйл дутуу ч юм шиг санагалзаж энэ тэр.
Манай нөхөд ярьж байна шүү, өнөөдөр “САЛХИ яагаад ажлаа хийхгүй байна вэ, Улаанбаатарын утаа арай л ихэдчихээд байна” гэж ирээд л. Яг үнэндээ утааг бууруулах ажлыг салхи л сайн хийгээд байна л даа. Тиймээс түүнийг ажлаа сайн хийгээсэй гэж хүсч байгаа нь тэр бололтой юм.
Тэгсэн салхи үгүй ажиллахаар урамгүй байдаг байх гэх утгатай зүйлс цахим хуудаснаа бичигдэж эхэллээ шүү. Тиймээс оны эцэс болж байна. Салхийгаа энэ оны шилдгээр өргөмжилж, утааг бууруулагч, сарниулагч хэмээн алдаршуулбал ямар вэ гэсэн бодол төрлөө. Ер нь бол утаатай ганц гайгүй тэмцэгч нь салхи л юм чинь. Түүнд зориулж хүрэл хөшөө босгосон ч яадаг юм. Зарим нэг бөх мөхөд хөшөө босгож байхаар, тийм биз дээ.
Одоо бол төрийг утаатай тэмцэнэ гэж хараад нэмэргүй. Тэдэнд угаасаа шийдэл байхгүй. Тэд тэгээд ч иднэ, ууна ханаж цадахгүй. Тэгэхээр хийсэн ажлынхаа төлөө хэзээ ч төлбөр нэхэж байгаагүй салхинд л анхаарлаа хандуулж, түүнийг л алдаршуулья.
Шархүү