Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр товлосон ч шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь шүүх хурал давхацсан Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг, шүүгдэгч Л.Нарантуяа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч нарын зүгээс эмнэлгийн магадлагаагаар үйлчлүүлэгч нар нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгаа, холбогдох баримтын хамт тус тус ирүүлжээ.
Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг ирэх зургадугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.