"Дахин хөл хорио тогтоохгүй бодлого барьж байна"
ЭМЯ-ны ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "ЭМЯ-наас ямар нэгэн хатуу хөл хорио тогтоох санал гаргаагүй. Ташаа мэдээлэлд итгэхгүй байна уу. Харин ЭМЯ-наас вакцинжуулалтаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөхийг анхааруулсаар байгаа. Хэрвээ бид вакциндаа сайн хамрагдагдаж чадвал халдвар буурна. Ирэх зургадугаар сарын 15-н гэхэд нийслэл, орон нутгийн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл бид дахин хөл хорионд орохгүй, энгийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.
Дахиад хэлэхэд, ЭМЯ ямар нэгэн хатуу хөл хорио тогтоох санал гаргаагүй, гаргахгүй бодлого барьж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.