У.Хүрэлсүх Увс аймгийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

У.Хүрэлсүх Увс аймгийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.26/  Увс аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа.
Уулзалтын эхэнд нэр дэвшигч У.Хүрэлсүх  “Монголын баруун хязгаарын үзэсгэлэнт сайхан байгаль, олон ястны өлгий нутаг, манай улсыг 44 жил  удирдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргын төрсөн нутгийн зон олонтой уулзаж байгаадаа чин сэтгэлээсээ талархаж байна. Би улстөрчийн болон хувь хүнийхээ хувьд Ю.Цэдэнбал даргыг үргэлж хүндэлж явдаг. Агуу хүний бие барагддаг ч сэтгэл нь мөнх байдаг юм байна. Өнөөдөр ч Ю.Цэдэнбал даргын хийж бүтээсэн, хэлсэн ярьсан бүхэн нь дурсагдсаар байгаа. Залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд энэ агуу хүний хийж бүтээснийг үеийн үед дурсаж явах ёстой юм шүү” хэмээн онцлоод  “Одоогоос 100 жилийн өмнө орчин цагийн төр бий болсон. 100 жилийн өмнө бид тусгаар тогтнолоо олж авсан. Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан, Х.Чойбалсан зэрэг эрэлхэг аавын хөвгүүд эх орондоо төрж, мэндэлж,  дайтан тэмцэж байж тусгаар тогтнолоо олж авсан түүхтэй.
Бидний өвөг дээдэс эх орныхоо төлөө цусаа урсгаж, их бүтээн байгуулалтын үед хөлсөө дуслуулж өдий зэрэгтэй улс бий болгосон.  1921 оны Ардын хувьсгал, 1939 оны халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд бидний өвөг дээдэс оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө  халуун амь, бүлээн цусаа зориулсан. Иймд бид өвөг дээдэс, ахмадууддаа үеийн үед талархаж явах учиртай юм.
скачать dle 12.0