ОБЕГ: Усны түвшин олон жилийн дунджийг давж үерлэж байна

ОБЕГ: Усны түвшин олон жилийн дунджийг давж үерлэж байна
 
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-125 см даван үерлэж байна.
Маргааш буюу тавдугаар сарын 7-нд Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин 5-20 см (Хялгант баг орчимд 20 см, Зүүнбүрэн сум орчимд 15, Сүхбаатар орчимд 5 см) нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 45-150 см даван үерлэнэ.
Иймд Сэлэнгэ мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0