Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох Ерөнхий сайдын мэдэгдэлд иргэд ам сайтай байна
Өнөөдөр 14.00 цагт Засгийн газар хуралдаж мэдээлэл хийсэн. Хурлаар бямба гарагаас буюу дөрөвдүгээр сарын 10-ны өглөөний 06 цагаас эхлэн Нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тавихаар болсныг мэдээлэв. Энэ нь халдварын тархалтыг хумих, эрсдэлийг бууруулахын тулд энэхүү шйидвэрт хүрсэн хэмээн Ерөнхий сайд мэдээлэв.
Засгийн газраас иргэдийнхээ амьжиргаа, бололцоог бодолцохгүйгээр ямар ч шийдвэрт хүрэхгүй хэмээн мэдээлсэн ба 14 хоногийн хөл хорионы хугацаанд Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр болов. Энэхүү санхүүгийн дэмжлэгийг Оюутолгойн татварын санхүүжилтээр бүрдүүлэхээс гадна иргэдийг гадаад дотоодод байгаа хэмээн ялгаварлалгүй эрх тэгш олгох ажээ.
Манай улсад ковид-19 цар тахал дотоодод алдагдаад хэдий 7 сарын нүүрийг үзсэн. Энэ хугацаанд манай улсын эдийн засаг маш хүнд нөхцөл байдал хүрсэн төдийгүй дахин хатуу хөл хорио тогтоовол үүнээс илүү хэцүү байдалд хүрнэ хэмээх тооцоолол бий. Энэхүү тооцооллыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас иргэдээ дэмжих зорилгоор мөнгөн тэтгэмж олгохоор болсон аж.
Харин энэхүү шийдвэрт иргэд ихээхэн ам сайтай байгаа төдийгүй цар тахлыг хамтдаа даван туулахын тулд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байсан юм.