​БГД-ийн Засаг даргын уриалгад 120-р цэцэрлэг нэгдэж, 'БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ' арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ

​БГД-ийн Засаг даргын уриалгад 120-р цэцэрлэг нэгдэж, 'БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ' арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ
Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Баянгол дүүргийн Засаг даргын А/100 дугаар захирамж, Баянгол дүүргийн Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, ашиглалтад ороогүй барилга байгууламж, сургууль цэцэрлэгийн орчны эрсдлийг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгах, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээг 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эхлүүлсэн.Тус арга хэмжээний хүрээнд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хүүхэд, багачуудыг ахуйн чанартай осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021.04.01-06.01-ний өдрийн хооронд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдийг тоглох, хүүхэд залуучууд, оршин суугчдыг салхилах боломжийг бүрдүүлэх зорилгоор БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад дараах уриалгыг хүргүүлсэн юм.
Энэ дагуу Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгүүд уриалгад нэгдсээр байна. Энэ удаа Баянгол дүүргийн тэргүүний 120-р цэцэрлэг дүүргийн Засаг даргын уриалгад нэгдэж, “БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд байгууллагын эзэмшлийн тоглоомын талбайд бага насны хүүхдүүд тоглох, салхилах боломжийг бүрдүүлснийг олон нийтэд мэдээлж байна.
 

Тус цэцэрлэгийн захиргаанаас иргэддээ хандаж,
1. Хог хаяхгүй цэвэр цэмцгэр ЭКО орчинд бяцхан, хүүхдүүдийг салхилуулж тоглуулаарай.
2. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай.
3. Бөөгнөрөл үүсгэхгүй, маскаа тогтмол зүүж салхилахыг зөвлөсөн байна.
Иргэд, та бүхэн 120-р цэцэрлэгийн хашаанд ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд салхилж, хүүхдүүдээ тоглуулах боломж нээгдлээ.

скачать dle 12.0