Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг дуусгах хэрэгтэй гэж Д.Трамп үзэж байна

Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг дуусгах хэрэгтэй гэж Д.Трамп үзэж байна

Хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан АНУ, Мексикийн хилд хана барих ажлыг Ерөнхийлөгч Жо Байден даруй сэргээх хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ням гарагт мэдэгджээ.


"Хилийн аюулгүй байдлыг найдвартай хангаж чадсан ч Ж.Байдены засаг захиргаа хэдхэн долоо хоногийн дотор үндэсний ялалтыг сүйрэл болгосон. АНУ-ын одоогийн төрийн тэргүүний туслахууд ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэдний авч буй алхмууд хүмүүст гай зовлон тарьж байна” гэж үзэж буйгаа Д.Трамп илэрхийлэв.


“Шинэ засаг захиргаа хилийн дагуу хана барих ажлыг даруй дуусгах хэрэгтэй. Хэдхэн долоо хоногийн дотор ханыг барьж дуусгах боломжтой” гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Латин Америкийн орнуудаас ирэх хууль бус цагаачдын тоо сүүлийн 20 жилд байгаагүй их хэмжээнд хүрч болзошгүйд бэлтгэлтэй байхыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркас өмнө нь анхааруулсан юм. Тийнхүү нэмэгдэх болсон гол шалтгаануудын нэг нь Д.Трампын засаг захиргааны шийдвэрээр баригдсан хууль бус цагаачдыг түр байрлуулах дэд бүтцийг хэсэгчлэн буулгаж буйтай холбоотой гэдгийг тэрбээр ням гарагт цохон тэмдэглэжээ.


Цагаачлалын илүү хатуу бодлого баримталж, хилийн хяналтыг чангатгахаа Д.Трамп 2016 оны ерөнхийлөгчийн өмнөх сонгуулийн кампанит ажлын үеэр амласан юм. Мексиктэй залгаа хилд хана барих ажлыг тэрбээр санаачилж, ингэснээр хууль бус цагаачдын урсгал, хар тамхины хууль бус наймаачдыг таслан зогсооход тус болно гэдгийг онцолж байсан билээ. 


скачать dle 12.0