Мьянмарын цэргийнхэн нэг жилийн хугацаатай онц байдал зарлав

Мьянмарын цэргийнхэн нэг жилийн хугацаатай онц байдал зарлав

НЕЙПЬИДО.
 /Xinhua/. Мьянмарын цэргийнхэн тус улсад нэг жилийн хугацаатай онц байдал зарлалаа. Синьхуа агентлагийн мэдээлснээр, холбогдох мэдэгдлийг армийн телевизийн сувгаар шууд дамжуулсан байна.“Reuters” агентлагийн мэдээлж байгаагаар, парламентын сонгуулийг луйвардсан тул ийм шийдвэр гаргасан гэж Мьянмарын цэргийнхэн мэдэгджээ. Тэд мөн эрх мэдэл тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаины гарт шилжиж буйг мэдэгдсэн байна.
Түүнчлэн Мьянмарт төрийн эргэлт хийсэн цэргийнхэн тус улсын дэд ерөнхийлөгч Майнт Швег түр ерөнхийлөгчөөр томилсон гэж хэвлэлүүд мэдээлжээ.  
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0