"ХӨСҮТ-д коронавирусийн оноштойгоор эмчлүүлж байсан 76 настай иргэн энэ сарын 4-ний өдөр нас барлаа"
ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай нэг иргэн нас барсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр ХӨСҮТ-д коронавирусийн оноштойгоор хэвтэж байсан 76 настай хүн нас барлаа.
Тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдасан, доод мөчдийн судасны бөөгнөрөлтэй буюу архаг хууч өвчтэйгөөр эмчлэгдэж байсан.
Коронавирусийн халдварт өртөөд ХӨСҮТ-д очоод тав дахь хоног дээрээ эмчлүүлж байгаад нас барлаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 413 хүн коронавирусийн улмаас эмчлүүлж байна.
Биеийн байдлыг нь үнэлбэл,
- Маш хүнд-3
- Хүнд-12
- Хүндэвтэр-126
- Хөнгөн-272 хүн байгаа юм" гэв.